top of page

Stocklab

БИДНИЙ ТУХАЙ

АППААРАА АРИЛЖ.

Манай компани нь 2021 онд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөө авч, Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг баримтлан түргэн шуурхай Гадаад улсад ажиллаж амьдарч буй болон Улаанбаатар хот, орон нутгийн харилцагчдадаа дэвшилтэт технологид суурилсан ,хамгийн бага шимтгэлтэй “Хөрөнгийн зах зээлийн зуучлалын үйлчилгээ”-г үзүүлж байна.

АЛСЫН ХАРАА

ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэдээллийн технологийн шийдлийг оновчтой ашиглах замаар орон зай, цаг хугацаагаар хязгаарлагдахгүйгээр Монгол улсын хөрөнгийн зах зээл дээр хууль эрх зүй болон бизнесийн ёс зүйг эрхэмлэсэн үнэт цаасны мэргэжлийн үйлчилгээг үзүүлэгч байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Амжилттай хөрөнгө оруулалтын шийдэл болон дээд зэргийн харилцагчийн үйлчилгээний төгс хослолыг санал болгогч,

  • Харилцагчийн сэтгэл ханамж, харилцан итгэлцэл

  • Урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулагч, харилцагч

  • Мэдээллийн технологийн орчин үеийн шийдэл

  • Мэдлэг, мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, шийдэл

  • Мэргэшсэн бөгөөд хууль эрх зүй, ёс зүйг эрхэмлэсэн, харилцагчаа дээдэлсэн баг, хамт олон

05.png

2022
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА ГАДААДАД БУЙ МОНГОЛЧУУД ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУУД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа гадаадад буй Монголчууд үнэт цаасны зах зээлд шууд оролцох боломжтой боллоо.

Гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч буй Монголчууд анх удаа хамгийн хялбар аргаар үнэт цаасны данс нээх, түүгээрээ дамжуулан 1072 хувьцааны ногдол ашгаа шууд дансандаа авах, цаашлаад ажиллаж, амьдарч буй улс үл хамааран арилжаанд оролцох боломжтой боллоо.

Дэлгэрэнгүй

2023
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА ИРГЭД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦООГОО 100% ОНЛАЙНААР ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ) болон “Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК нар “Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх гурвалсан гэрээг Монголд анх удаа цахимжуулах ерөнхий гэрээ” байгууллаа.

Харилцагч Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төвийн данс дах мөнгөө буцааж өөрийн дансанд татахад, тэр дороо уг мөнгө буцааж авч чадахгүй, үнэт цаасны компани дээрээ биеэр очиж, гэрээ баталгаажуулах, бэлэн мөнгөний хүсэлт гаргах зэрэг нэлээн олон хоног зарцуулагдаж, тодорхой шат дамжлагаар орж, багагүй чирэгдэл учирдаг байсан асуудал бүрэн шийдэгдэж 100 хувь онлайн боллоо.

Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцаа нь арилжаалагдаж ХК-иуд ногдол ашиг тараахад мөн дээр дурдсан үнэт цаасны данс руу ордог буюу иргэд ногдол ашгаа хүлээн авахад яг дээр дурдсантай адилхан хүндрэл үүсэж, цаг хугацаа их алддаг байсан асуудал давхар шийдэгдлээ.

Дэлгэрэнгүй

domtdh_st1_x974.jpg
k7703i_DSC05006_x974.jpg
bottom of page